Бидний тухай
BayasConsulting цагаачлалын зөвлөгөө өгөх компанийг Канадын хуулийн тусгай зөвшөөрөл бүхий цагаачлалын зөвлөх Ш.Баясгалан 2017 онд үүсгэн байгуулжээ. Манай төв байр Канадын Торонто хотод байрлах ба бид англи, орос, монгол гурван хэлээр дэлхийн 30 орны үйлчлүүлэгчдийг хамруулан үйл ажиллагаагаа явуулдаг. 2020 оны 3 сараас эхлэн алсын зайнаас ажиллаж эхэлснээр Канад улсад ирэхийг хүсэж буй үйлчлүүлэгчиддээ илүү ойр үйлчилгээ үзүүлэх боломжтой болоод байна.
Бид ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
Канадад түр зорчих эсвэл байнга оршин суух, ойр дотно хүмүүс, гэр бүлийнхэнтэйгээ хамт байхад туслах цагаачлалын үйлчилгээ үзүүлдэг. Өөртөө илүү тохирсон цагаачлалын хөтөлбөр олоход нь бид үйлчлүүлэгчиддээ туслах ба түүнчлэн бүх үйл явц ойлгомжтой, үр дүнтэй байх зорилгоор тухайн хүнд хандсан хувьчилсан үйлчилгээ үзүүлдэг. Канадад зорчих, суралцах, ажиллах хүсэлтэй олон зуун хүмүүст манай төв хэдийн туслаад байгаа бөгөөд түүнчлэн байнгын оршин суугчдад Канадын иргэншил авахад нь дэмжлэг үзүүлсээр ирлээ.

Бидэнтэй хамт бичиг баримт бүрдүүлж мэдүүлэх яагаад дээр вэ?

3000+

Гаруй үйлчлүүлэгчид визийн зөвшөөрөл амжилттай авсан

10+

Гаруй жилийн туршлага

20

Өдөр бүр дунджаар хүнд зөвлөгөө өгдөг

30

Oрчим үйлчлүүлэгчийн виз мэдүүлэх материал бэлдэн, хамтран ажиллаж байна

Манай хүмүүс

Bayasgalan-about

Шондүг овогтой Баясгалан (PhD)

Үүсгэн байгуулагч, цагаачлалын хуулийн зөвлөх
CICC #R519371, CAPIC #R17355

Шондүгийн Баясгалан цагаачлалын чиглэлээр арван жил ажилласан туршлагатай. Тэрээр түр оршин суух, байнгын оршин суух, иргэншил авах зорилготой цагаачлалын төрөл бүрийн хөтөлбөрүүдээр мэргэшсэн. Таны асуултад Баясгалан гурван хэлээр хариулах боломжтой.

Бернард Векслер (PhD)

Цагаачлалын хуулийн ахлах зөвлөх

Бернард Векслер цагаачлалын талбарт гуч гаруй жил үр бүтээлтэй ажилласан ажлын арвин туршлагатай. Олон жилийн туршлагатай Канадын томоохон цагаачлалын фирмийн нэгд ажиллаж байсан бөгөөд цагаачлалын хууль тогтоомжийн асуудлаар арвин их туршлагатай. Тэр бүх төрлийн цагаачлалын хөтөлбөрүүдээр мэргэшсэн.

Жаргал овогтой Сарнай (M.S.)

Цагаачлалын хуулийн ажилтан

Жаргалын Сарнай саяхнаас манай багт орж, захиргааны үүрэг гүйцэтгэж байна. Хэдхэн жилийн өмнө цагаачилж ирсэн хүний хувьд тэрээр манай үйлчлүүлэгчдэд цагаачлалын зорилгодоо хүрэхэд нь чин сэтгэлээсээ тусалдаг.

Гишүүнчлэл

Сургалт ба сургууль

Columbia International College(CIC), сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд  ахлах ангийн сурагчдыг энэ сургуульд элсэхэд бид тусална.

Төгсөгчид нь Канадын шилдэг их дээд сургуульд элссэн тоогоороо CIC сургууль улсдаа  тэргүүлдэг бөгөөд их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч хамрагдсан элсэгчдийн тоогоор ч манлайлдаг!

  • Тус сургуультай хамтын ажиллагаатай их дээд сургуулиудад элсэн суралцах давуу эрхийг CIC сургуулийн төгсөгчдөд олгодог.
  • CIC сургууль Канадын хамгийн том дотуур байртай хувийн бүрэн дунд сургууль гэдгээрээ үргэлж бахархдаг бөгөөд жил бүр 70 гаруй үндэстний сурагчдыг хүлээн авдаг.

CIC сургууль суралцагчдад 24/7 үргэлжлэх, цогц сургалтын системээр бүтэн хоногоор, амралтын өдөр харгалзалгүй сургадаг онцлогтой.  Тус сургууль сурагчдадаа мэдлэг олгох төдийгүй нийгэм, сэтгэл зүй, бие бялдрын хүмүүжил зэрэг тал бүрийн чадвар олгохыг чармайн ажиллаж байна. Ийнхүү сурагч тус бүрийн чадавхийг дээд зэргээр хөгжүүлж, хамгийн сайн үр дүнд хүргэх баталгааг сургуулийн зүгээс олгож байгаа болно.

CIC сургууль сурагч багш нарын аюулгүй орчин бүрдүүлэхэд  ихээхэн хүчин чармайлт гарган ажилладаг ба цар тахал эхлэх үеэс танхимын сургалт болон төрөл бүрийн үйл ажиллагаагаа зогсоолгүй, найдвартай үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлсээр ирлээ.

Торонто хотоос 45 минутын зайд, Онтарио (Канад) мужийн Хамилтон хотод CIC сургууль байрладаг.

Сургалтын хөтөлбөрүүд:

  • Ахлах сургууль – 9-12 анги
  • Бага дунд сургууль – 7, 8 анги (түр хаасан)
  • Зуны зуслан
  • Богино хугацааны хөтөлбөрүүд (бүлгийн тусгай хөтөлбөрүүд)

Энд дарж нэмэлт мэдээлэл авна уу.